Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed 13түо.jpg

 БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд Сөүлд 12.50 цагт газардах юм байна. Тус онгоцонд зорчигчдын халууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14.20 цагт Улаанбаатар руу хөөрч улмаар 17.00 цагт Буяант-Ухаад газардах юм. 

Тус онгоцоор нийт 251 зорчигч ирэх бөгөөд тэднээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.

Тэдэнтэй хамт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх