Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/888b14966b6f144e3490299b9087e729.jpg

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Тод каннам”  эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус  хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх байсан ч хойшилсон байна. 

Тодруулбал: “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулав.

Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 10.6-1 /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх