Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d3f96a7a5a58.jpeg

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Улсын Онцгой комисс хэлэлцээгүй байна. Мөн маргаашнаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “УОК-н Шуурхай штабаас автомашины дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх санал,чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судлаж байж шийднэ” хэмээн бичжээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Э.Энхболд: УОК-оос дөрөвдүгээр сарын 10-нд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авах чиглэлийг өгсөн. Харин өнөөдрийн байдлаар дугаарын хязгаарлалт тогтоох талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийлдвэр гараагүй байна. Тиймээс маргааш ард иргэд хуучин журмаараа зорчино" гэв

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх