Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/251074-13022020-1581559585-1638359055-1.jpg

Энэ сарын 17-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэх тов гарсан ч тусгаарлах байрны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 

Тэгвэл эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан залилан мэхлэх үйлдэл гарч байгааг МИАТ компаниас анхаарууллаа. Тодруулбал дөрөвдүгээр сарын 17-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгийн хоёроос дөрвөн суудал зарна. Бүх бүртгэлд нь оруулж өгнө гэсэн зар цахим орчинд тархжээ.  

Тусгай нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран хийдэг. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар эсвэл хувь хүнээр дамжуулан бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулах юм. Үүнд 

• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 

• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх 

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг

• Өндөр настан эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш, эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш. 

Иймд ард иргэдийг залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх