Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ-өөс төвөөс нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч, тусгаарлах байр руу шилжсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн 17 тохиолдлоос 5 иргэн эдгэрлээ. Харамсалтай нь Солонгос болон ОХУ-аас ирсэн иргэдээс 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр ирсэн 31 хүнээс 13 нь COVID-19-ийн халдвар илэрлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  "Халдвар илэрсэн хүмүүс нь ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19-23 насны оюутнууд" гэв.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна. Монгол Улс халдвар авсан иргэдийг эмчлэх бүрэн чадамжтай. Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. Энэ хүмүүсийг авчрах үед халдварын шинж илрээгүй, ирсний дараа шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа. Голдуу оюутнууд байна.  Халдвараас сэргийлэх шаардлага биелүүлэээгүй нь олноор халдварлах нөхцөл үүсгэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх