Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedэмнэлэг3.jpg

2020 оны 04 сарын 15-ны өдөр тус эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан дотуурх мэс засал эмчилгээний баг төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай эмэгтэйд титэм судсан дотуурх мэс заслын аргаар баруун цавины артериар дамжиж баруун байрлалтай зүүн титмийн артерийг сэтгүүрдэж, архаг бөглөрөлт бүхий ховдол хоорондын уруудах салааны судсанд 2 ширхэг эмтэй тэлэгч стентийг суулгаж, титмийн цусны урсгалыг нээж, зүрхний булчингийн цусан хангамжийг сэргээх эмчилгээг амжилттай хийж амь насыг нь аварлаа.

Төрөлхийн баруун байрлалтай зүрх нь төрөлхийн ховор байрлалын нэг бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг. Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүн амаас ялгарах зүйлгүй байдаг байна.

Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуурх мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг юм.

Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх