Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93941929_3409315982429091_4393792380357050368_n.jpg

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020.01.28-ны өдрийн “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих ажлын удирдамж”, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн наймдугаар хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр Нийслэлийн хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч 29 аж ахуйн нэгжийн мах ангилан савлах цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Гурван төрлийн маханд нян судлал, антибиотик, эмийн бодисын үлдэгдэл, хүнд металлийн шинжилгээ хийлгэхээр 29 дээж авч УМЭАЦТЛ-т хүргэлээ.

Image may contain: food and indoor

Image may contain: one or more people

Мөн импортын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. 

Тухайлбал: БНХАУ-аас импортолсон, лабораторийн шинжилгээгээр дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн, 37 хайрцаг буюу 3.5 тн таримал цэцэг, стандартын шаардлага хангаагүй 50 шуудай 182700 ширхэг нийлэг уутыг ЭИХХЦХХ-ийн алба хаагчид Баянзүрх дүүргийн зөвлөлтэй хамтран Амгалан ложистик гаалийн бүсээс ачиж, тусгайлсан цэгт устгалд оруулжээ.

Image may contain: one or more people, sky, child and outdoor

No photo description available.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх