Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93871709_3173118829373497_5931447018001006592_n.jpg

Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ.

Тодруулбал: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны шөнийн 23:50 минутад үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарсан. ТУс хэргийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн сэжигтэн А, Б нарыг дайчлан баривчилжээ. Мөн хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

Одоогоор хохирогчийн байдал сайн байгаа бөгөөд түүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлжээ.

Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхыг анхааруулж байна. 

Хэргийн газраас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэй этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай илрүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.

Таалагдахгүй байна

7
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЗОЧИН

[49.0.147.33]

2020-04-23 10:00:29

ГАР НЬ БУРУУТАЙ ТУЛ ГАРЫГ НЬ ХАРУУЛЛАА

ЗОЧИН

[49.0.147.33]

2020-04-23 09:58:34

ХУЛГАЙЧДЫН НҮҮРИЙГ ХАРУУЛ,ТЭГЖ БАЙЖ СЭРЭМЖИЛНЭ.ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ.ТЭДНИЙГ БҮҮ ХААЦАЙЛ