Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedгэмт хэрэг  лгэнэ шүү.jpg

Хөдөө орон нутагт мотоциклоос үүдэлтэй зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Түүний тодорхой хэсгийг БНХАУ-д үйлдвэрлэсэн, үнэ хямдтай мотоцикл унаж яваад осолдсоноос үүдсэн хэрэг эзэлж байгаа юм. Үүнээс гадна орон нутгийн иргэд бага насны хүүхдүүдэд мотоцикл унуулах нь элбэгшиж улмаар хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол буурахгүй байна. Үүнтэй холбоотой нэгэн хэрэг өчигдөр Баян-Өлгий аймагт гарчээ. 

Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг  “Цагаан дов” гэх газарт 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны 18 цаг 30 минутын үед марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлджээ.

Ослын улмаас мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авсан байсныг мөргөлдсөн автомашины жолооч тээвэрлэн,  эмнэлэгт хүргэж өгөхдөө “МОТОЦИКЛТОЙГОО ЯВЖ БАЙГААД ОНХОЛДСОН БАЙХААР НЬ АВААД ИРЛЭЭ” гэж хэлээд  цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газраас  зугтжээ. Улмаар 70 километрийн зайтай байдаг гэртээ очиж ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.

Мотоциклийн жолооч 16 настай, эрэгтэй Т нь сумын эмнэлэгт хүргэгдэн очоод 30  орчим минутын дараа амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Өнгөрөгч долоо хоногт л гэхэд мотоциклоос үүдэлтэй зам тээврийн гурван  хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас гурван хүний эрдэнэт амь эрсэджээ. 

- 2020.04.16-ны  өдрийн 11:00 минутын орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.

-  2020.04.15-ны  шөнийн 22:00 минутын орчим Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,

- 2020.04.16-ны өдрийн 13:00 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иймд зам тээврийн осолд холбогдсон жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирсан тохиолдолд осол, хэргийн газраас тээврийн хэрэгсэл, нотлох баримт болох эд зүйлсийг хөдөлгөхгүй байх, Цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх” үүргээ биелүүлэх, мөн мотоциклийг “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайтай, 18 насанд хүрсэн хүнээр жолоодуулж, мотоциклийнхоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг  ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж  байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх