Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dalarnyuniversity5.jpg

Данийн Вант Улс даяар 11 нас хүртэлх хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авчээ. Тэрээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.

Цар тахлын улмаас Данийн сургуулиуд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс хаалгаа хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 8575-д хүрсэн ба үүнээс 422 хүн нас барсан байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс сургуулиудаа үе шаттайгаар нээхээр болсон байна. Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж, дараа нь бага ангиуд сургуульдаа явж эхэлнэ.

Оросын Холбооны Улсын Олон нийтийн телевиз (OРТ) өнөөдрөөс буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ жил төгсөлтийн шалгалт өгөх сурагчдад зориулан видео хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Шинэ төслөө “Миний сургууль цахимаар” /Моя школа online/ гэж нэрлээд байгаа бөгөөд видео хичээл ОРТ сувгаар орон нутгийн цагаар 9:00 – 12:00 цагийн хооронд гарах юм байна. Видео хичээлийн агуулга нь сурах бичиг болон үнэгүй цахим сургалтын “Миний сургууль цахимаар” платформтой  уялдсан байх ажээ.  

Оросын Гэгээрлийн яамны хэвлэлийн албанаас “бид нэг төсөлд уламжлалт сурах бичгийг сургалтын стандартад нийцсэн дижитал платформ болон дижитал телевизтэй нэгтгэсэн. ... Ийм төслийг өөр хаана ч хэрэгжүүлээгүй” гэдгээ онцолжээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх