Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedнүүрхориглох.jpg

Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 186 аж ахуйн нэгж, байгууллагын 190 зууханд дараах чиглэлийн хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэлээ. Нийт ашиглаж байгаа зуухны 90% үнс баригчтай, 10% нь үнс баригчгүй байсан нь өмнөх оны хяналт шалгалттай харьцуулахад 20%-р өссөн байна. Зуухны хаягдал утааны хэмжилтийн дүнгүүдийн стандартын шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийг харьцуулахад 2020 онд тоосонцорын хэмжээ 10-15%-аар, хүхрийн давхар ислийн хэмжээ 25-30%-иар тус тус буурсан байна.

Дээрх ААН-үүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийхэд Их эрсдэлтэй-10%, дунд эрсдэлтэй-30%, бага эрсдэлтэй-60% үнэлэгдлээ. Энэ нь 2018, 2019 онтой харьцуулахад Их эрсдэл 30%-аар, дунд эрсдэл 17%-аар буурчээ. Хяналт шалгалтаар 34 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар17 хэрэг шийдвэрлэж, ,5 зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн 44 албан шаардлага, 20 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.

Энэ өвөл тусгай зөвшөөрлийн дагуу түүхий нүүрс түлж байсан аж ахуй нэгж байгууллагуудад Нийслэлийн засаг даргын А/1377 дугаартай захирамжийн дагуу нам даралтын зууханд ирэх өвөл түүхий нүүрсийг хэрэглэхгүй утга бүхий мэдэгдэл хүргүүллээ. Улсын байцаагчийн шаардлагын дагуу 25 объект цахилгаан халаалтанд шилжсэн байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх