Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/95388616_3444562675571088_7320038167027908608_n.jpg

НМХГ-ын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу БГД-ийн 4-р хороонд байрлах Материал импекс ХК-ийн агуулахын үйл ажиллагаанд 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар агуулахын барилга байгууламж нь хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй, хаалга маш их завсартай, үүд хэсэг шувууны сангасаар дүүрсэн, үүдэнд хөгцөрсөн, шуудайн задарч бохирдсон бүтээгдэхүүнийг тусгаарлаагүй, агуулахад температур, чийг хэмжигчийг байршуулсан байна.

Гэсэн ч бүртгэл хөтөлдөггүй, бараа бүтээгдэхүүнийг технологийн дагуу байрлуулж өрж хураагаагүй, агуулахын гадна талын тавцан руу ажилтан гарах шат шаардлага хангаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ дутуу, агуулахын хашаан дах хог хаягдалыг зайлуулаагүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИМЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх