Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsagdaaзам.jpg

 Хөвсгөл аймагт төрсөн эцгийнхээ амь насыг хороож, цогцсыг нь ууланд хаясан хэрэг гарчээ.

Тодруулбал: Энэ сарын 1-ний өдөр Хөвсгөл аймгийн Зөөлөн гэх уулнаас үл таних  хүний цогцос олджээ. Алба хаагчид тус хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат, 39 настай эрэгтэй "Н" болохыг тогтоосон байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр алга болсон хэмээн цагдаагийн газар мэдэгдсэн байжээ.

Хэргийн шалгалтын явцад  талийгч Н нь дөрөвдүгээр сарын  22-ны өдөр гэртээ архидан согтуурч, агсам тавьж маргаан үүсгэснээс болж ууган хүү нь амь насыг нь хохироосон болохыг тогтоосон байна. Улмаар ул мөрөө далдлах зорилгоор талийгчийн цогцсыг орны бүтээлэгт ороон, хэрэг үйлдсэн зэвсгийн хамт ууланд нуусан байжээ. 

Аймгийн цагдаагийн газраас хэргийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх