Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/цагдаагийн_хурандаа_Б.Баатархүү.jpg

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр цахим орчин багагүй дуулиан тариад байсан цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон гэх хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр: "Энэ хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулсан. Энэ хүрээнд гэрч, хяналтын камерийн бичлэг болон нотлох баримт зэргийг шалгаж үзсэн бөгөөд  улмаар цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Тиймээс хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.

Эргэн сануулахад: Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг "ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн" асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очсон. Энэ үеэр цагдаагийн хурандаа Ч.Чинбат өөрийнх нь биед халдсан хэмээн өөрийн цахим орчинд дүрс бичлэг оруулж улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх