Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mod-tarih-odor-324x160.jpg

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд  нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.

Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын хар шороо олборлохыг хориглосон шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжихэд түлхэц үзүүлэх зорилготой. Иймд мод тарих, ойжуулалт хийх байгалийн нөхцөл бүрдсэн энэ цаг хугацаанд хар шороо ашигладаг уламжлалт арга хэлбэрээс бүрэн татгалзаж органик бордоо хэрэглэхийг зөвлөн анхааруулж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх