Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/95832100_285399395950517_8196436461503905792_n.jpg

Өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд түүнийг өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр дууджээ. 

Тиймээс тэрээр өөрийн нүүр хуудаснаа, “Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11.00 цагаас өөрийн биеэр очиж, улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж бичсэн юм.

Энэ дагуу Н.Номтойбаяр АТГ-ын үүдэнд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Миний бие УИХ-д бие дааж нэр дэвших болон, өнгөрсөн нэг дэх өдөр сэтгүүлч Мөнхбаясгалантай "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсонтой холбогдуулан АТг болон Нийслэлийн прокурор энэ хоёр газар их дуудуулж байна. 

Би өөрөө 2019 арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “АТГ-ын дарга Дашдаваа, Жаргалсайхан ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг татгалзуулах эрхийг өргөн бариарай” гэж мэдээлэл хийсэн.Үүний дараа нэгдүгээр сарын 13-нд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан бөгөөд үндэслэлдээ намайг УИХ-ын бүрэн эрхийг түрүй барьж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажилд сад болж учруулах гэсэн, нөлөөлөх гэж оролдсон гэж маш тодорхой дурдсан байгаа. 

Сүүлд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн хурал хууль зөрчсөн байж болзошгүй гэж Батхуяг гэдэг өмгөөлөгч Нийслэлийн прокурорт гомдол гаргасан байдаг юм. Гэтэл арванхрщоёрдугаар сарын 26-нд нь Нийслэлийн прокуророос хууль зөрчөөгүй,үгээ хэлэх эрхээ эдэлсэн хэмээн шийдсэн байсан. Би олж авсан. Гэтэл үүнийг мэдсээр байж Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан их хуралд худал мэдээлсэн.

Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй байх ёстой. 

Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХЯ-ны сайд байхдаа хууль зөрчсөн гэж гүтгэж байгаа бол би яагаад тэр хүнийг шалгуулж болохгүй гэж. Би сая АТГ-т гомдлоо өгчихлөө.

Мөн намайг  буруутгаад байгаа сайд байх үед гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг 2018-2020 онуудад У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргасан байна. Хоёрхон зүйл нь өөр байгаа нь он сар мөн сайдынх нь л нэр өөр байна. Намайг буруутай гэж үзэж байж миний миний шийдвэрийг зөв гэж байгаа юм бэ? 

Намайг хэлмэгдүүлж яллахдаа надад огт мэдэгхгүйгээр ялалчихсан. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх