Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/received_238500430755536.jpeg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын зорчих хэсгийг тавдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 11-ны 06.00 цагийн хооронд түр хааж, дулааны шугам угсралтын ажил хийж байгаа билээ. Улмаар зам хаасантай холбоотойгоор замын ачаалал ихэсчээ.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ мэдээлж байгаагаар  12 цагийн байдлаар  Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ буюу тѳв зам баруун дөрвөн  замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл машин  үргэлжилсэн нѳхцѳл байдалтай байна.

Мѳн Ѳнѳрийн гудамж буюу  нэгдүгээр  хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хѳдѳлгѳѳн үргэлжилж байна. Иймд хѳдѳлгѳѳнд оролцогч жолоочид бусад замыг сонгон хѳдѳлгѳѳндѳѳ  оролцохыг ТЦА-аас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх