Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mod.jpg

ЦЕГ-ын Нийтийн  хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ХАНДАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа. 

Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийдэг ба энэ удаа 5,6-р сард үүсэж болзошгүй эрсдэлийн нэг бол Улиасны унгирал гэж үзэж, улиасны үр унахаас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Улиасны унгирал нь бүх төрлийн харшлыг үүсгэхийн зэрэгцээ коронавирусын нянг хамтад нь тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Учир нь ОХУ болон бусад улсуудад улиасны унгиралаар дамжуулан корона вирус халдварлах өндөр эрсдэлтэй болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна.  Манай улс Коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтаж байгаа учраас иргэд дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдлыг сахих нь чухал. 

Тиймээс төв орон нутгийн холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч улиасны унгирал гарахаас сэргийлэх, ард түмнээ амны хаалт сайн зүүж, гэрийн цонх хаалгаар унгиралыг оруулахгүй байх, устгах арга хэмжээ авахыг тус албанаас ОНЦГОЙЛОН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. 

 

“Улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусын тархалтыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй. Улиасны унгирал нь салхины тусламжтайгаар агаараар дамжин тархдаг учир коронавирусын халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй" гэж Оросын Дархлаа судлаач-харшлын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логинина мэдээлжээ.

 

ОХУ-д үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зарим арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Нийтийн  хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас урьдчилан АНХААРУУЛЖ байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх