Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/South-Koreas-Flower-Kindergarten-Boasts-Brilliantly-Playful-Interiors-10-770x437.jpg

Сөүл хотын Итэвон клубээр үйлчлүүлсэн иргэнээс KОВИД-19-ийн халдвар илэрч, түүнээс халдвар авсан хүний тоо 100-гаас илүү давсантай холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн танхимын сургалтыг эхлүүлэх товыг нэг долоо хоногоор хойшлуулжээ. 

Тус улсын Боловсролын яамнаас танхимын сургалтыг эхлүүлэх товыг бага, дунд, ахлах анги тус бүрээр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна.  Тухайлбал, ахлах сургуулийн 3 дугаар ангийн хичээлийг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр байсныг 20-ны өдрөөс, ахлах сургуулийн 2 дугаар анги, дунд сургуулийн 3 дугаар анги, бага сургуулийн 1-2 дугаар ангийн хичээл болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 27-ны өдрөөс, ахлах сургуулийн 1 дүгээр анги, дунд сургуулийн 2 дугаар анги, бага сургуулийн 3-4 дүгээр ангийн хичээлийг 6 дугаар сарын 3-ны өдрөөс, дунд сургуулийн 1 дүгээр анги, бага сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлийг 6 дугаар сарын 8-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр болсон байна. 

Тус улсын ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын буюу манайхаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг улсын хэмжээнд жил бүр 4 дүгээр сард зохион байгуулдаг байсан бол КОВИД-19 халдварын тархалттай холбогдуулан энэ жилийн төгсөлтийн шалгалтын тов удаа дараа хойшлогдож байгаа юм байна. Одоогийн байдлаар уг төгсөлтийн шалгалтыг хичээл эхэлснээс хойш нэг хоногийн дараа буюу 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар тогтоосон байна.

Ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчид төгсөлтийн шалгалтыг нэг өдөр тест хэлбэрээр эх (cолонгос) хэл, математик, англи хэл, солонгосын түүх, байгалийн/нийгмийн шинжлэх ухаан гэсэн 5 чиглэлээр өгдөг ажээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх