Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3ui5qqnd_20190509213034.jpg

ОБЕГ болон УЦОШГ-аас өнөөдрөөс эхэлж нийт нутгаар гурав хоногийн туршид эрс хүйтэрч, зарим газраар хүчтэй шороон болон цасан шуурга шуурна хэмээн анхааруулсан билээ.

Энэхүү гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байх бөгөөд тус байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байсан аж. 

Тиймээс цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон байна. 

Түүнчлэн Сүхбаатар аймаг өглөөний 08.00 цаг, Хэнтий аймаг өглөөний 10.00 цагаас болон Дундговь аймагт өглөөний 10.00 цагаас эхлэн тус, тус орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх