Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15222877135abc446192848.jpg

2020.05.11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 872 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 612-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 7 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11

- Мөргөлдөх хэлбэрээр-2

- Онхолдох хэлбэрээр-4

- Мотоцикл, мопед, унадаг дугуйтай мөргөлдөх-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин  онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,

2020.05.13-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,

2020.05.13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,  

2020.05.14-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 74 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2,4 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 41,6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна,  

Өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ.Мөн Сүхбаатар аймаг өглөөний 08.00 цаг, харин Хэнтий, Дундговь аймгууд өглөөний 10.00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Орон нутгийн замд зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.40.162]

2020-05-15 15:53:45

Сири ,Афганд ийм олон хүн осолдоогүй дээ