Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15222877135abc446192848.jpg

Говь-Алтай аймгийн Тонхил сумын томоохон албан тушаалтан өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодруулахад: "Өнөөдөр 11:00 цагийн орчимд Говь-алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл эмнэлгийн байгууллагаас аймгийн цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс 260 орчим км зайд орших Тонхил суманд очиж, шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна” гэлээ.

Сүүлийн үед тус аймгийн хоёр ч өндөр албан тушаалтан гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа бөгөөд нэг нь хүн амины хэрэгт шалгагдаж, улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх