Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/96824803_3050197618371654_2779228008156758016_n.jpg

Ѳнгѳрөгч долоо хоногт зам тээврийн осолд ѳртѳж хѳлѳѳ гэмтээж улмаар гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан бяцхан охин н.Гоомаралд Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерѳнхий газрын хэвлэл мэдээллийн тѳвийн алба хаагчид хамтран гэнэтийн бэлэг барьжээ. 

Энэ өдөр Гоомарал охины төрсөн өдөр байсан учраас алба хаагчид охинд сэтгэлийн дэм өгч хурдан эдгэхийг ерөөн охины дуртай дууг нь цонхон доор нь эгшиглүүлж төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

Жилд ойролцоогоор 700 орчим хүүхдүүд зам тээврийн ослын улмаас нас барахаас гадна хөнгөн болон хүндэвтэр бэртэл авдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд охин тэдгээр хохирогчдын нэг юм. 

Тэрээр байрныхаа гадаа тоглож байгаад тоглоомын талбайгаас орц хүртэл явах замдаа нэгэн тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ бэртэл гэмтэл авч өнөөдрийг хүртэл гэртээ эмчлүүлсээр байсан юм. 

Иймд жолооч та бүхэн хүүхэд зам гарахад хүлээцтэй хандахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын суудлаар тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх