Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/divorce-split-1500.jpg

-Хүүхдийн тэтгэлгийг хэрхэн бодож олгодог вэ, хариуцагчийн цалингийн хэмжээнээс хамаарах уу?

- 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоодог.

-Нөхөр маань хүү бид хоёроос салаад 5 жил болж байгаа. Тусдаа амьдардаг болохоор би хүүхдийн тэтгэлэг авч чаддаггүй юм. хуульд юу гэж байдаг юм бол?

- Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тусдаа амьдарсан эсэхээс үл хамааран эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

-Зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа хүнд холбогдуулж нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

- Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

-Бараа худалдаж авсан компани урьд нь үйл ажиллагаа явуулж байсан хаяг дээрээ байхаа больсон байна, одоо бид шүүхэд хандаж төлбөрөө шаардах гэсэн юм. аль шүүхэд хандах вэ?

- Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч өөрийн харьяа шүүхэд хүсэлт гаргаж болно.

-Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ах, дүү 3 иргэнээс мөнгөн төлбөр гаргуулах гэсэн юм. 3 уулаа өөр өөр дүүрэгт оршин суудаг юм байна, нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

- Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх