Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ervvl mendiin yam.png

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 216 улс бүс нутагт тархаж нийт, 5,079 сая хүн өвчилж, 31 мянган хүн нас баржээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 11 хоногинй өмнө 4 сая хүн энэхүү өвчнөөр өвчилсөн гэж мэдээлж байсан ч цар тахал хурдацтай тархаж байна. Одоогоор 4-5 улсад тахал эрчимтэй тархаж байна. Тухайлбал ОХУ-д 8700 гаруй тохиолдол шинээр илэрлээ. Манай улсын хувьд 1962 хүн ажиглалтанд байгаа. 119-р дугаарт утсанд 4 орноос 10 монгол иргэн холбогдож, шинж тэмдэг, эмнэлзүйн талаар мэдээлэл авсан. Хүүхдийн дунд олон үйлдэлт хам шинж илэрч байгаа бөгөөд энэ нь КОВИД 19-ийн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэг юм. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ, ОХУ, Бразил улсуудад тархалт нэмэгдсэн хэвээр байгаа. 24 цагийн хугацаанд 106 мянган тохиолдол илэрсэн нь халдвар тархаж эхэлсэн хугацаанд дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь АНУ, ОХУ, Энэтхэг, Бразил гэсэн улсууд дийлэнхийг эзэлж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх