Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/97657914_280745842962711_924873490106941440_n.jpg

Маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол улсын түүхэнд тод томруунаар бичигдсэн түүхэн үйл явдал болж байжээ. 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол улсад замын хөдөлгөөний дүрмийг анхлан баталж хэрэгжүүлж эхэлж байсан түүхтэй. Тиймээс бид уншигч та бүхний мэдлэгт бага ч болов нэмэр боох үүднээс манай улсад анх хэзээ автомашин орж ирж байсан болон анхны замын хөдөлгөөний дүрмийг баталсан түүхээс товчхон танилцуулж байна.  

Автомашин гээч зүйл Монгол улсад 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүс Монгол улсын Богд хааны төлөөний хүнээр дамжуулан нэгэн захиалга хүлээн авч байжээ. Энэ нь Богд эзэн хаанд Америкаас суудлын авто машин нэгийг захиалан авах тухай аж. 

Цөөн тооны автомашин зам тээврийн хөдөлгөөнд оролцдог байсан ч болоод ч тэр үү төдийлөн осол эндэгдэл гардаггүй байж. Харин 1920-иод оны эхэн үед  Нийслэл хүрээний чимэг болсон цөөн хэдэн чийчаан удаа дараалан осол гаргаж байжээ.

Үүний дараахан иргэн Цогбадрах Цэргийн яамны жолооч Сыциковыг автомашинаар хэт хурдтай явж байгаад хүүг нь дайрч гэмтээснээс болж анхны гомдол гаргаж 845 янчаан нэхэмжлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа Шүүх явдлын яаманд мэдүүлж байсан түүхтэй. Чухам энэ үед л Шүүх явдлын яам автомашины хөдөлгөөнийг журамлах шаардлагатай гэж үзэн  Засгийн газарт хүсэлт гаргасанаар 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 18 дугаар хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 21-н зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг батлан гаргаж байжээ.

Монгол улсын зам тээврийн анхны дүрмийг та бүхэнд танилцуулж байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх