Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/засгийн газар_b.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 300 мянга давж, 3000 орчим хүн амиа алдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Нөгөө талдаа "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэгчлэн хүнд хэцүү нөхцөлийг дэлхий нийтээрээ бие биедээ харилцан тусалж цар тахлаас сална" гэлээ.

Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх