Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ec72cf4531c4.jpeg

Коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө гэж Цагаан ордны тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж холбооны бүх байгууламжууд, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

Түүнчлэн ирэх даваа гарагт улс эх орныхоо төлөө амиа золиосолсон Зэвсэгт хүчний албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх бөгөөд энэ өдөр мөн төрийн далбааг бөхийлгөнө гэдгийг Д.Трамп цохон тэмдэглэжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх