etoim.mn
photos/5ec9f3b370c2d.png

Коронавирусний цар тахал дэгдээд байгаа хэдий  ч дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн хоёр сарын хугацаанд 255 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

- “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг хамгийн өндөр амжилттай байжээ. Түүний хөрөнгө 31 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 86.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

- “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос сүүлийн хоёр сарын хугацаанд 29.9 тэрбум ам.долларыг олжээ. Түүний нийт хөрөнгө 146.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн баян эрхэм хэвээр байна.

- “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 11.9 тэрбум ам.доллароор өсөж, 106.5 тэрбум ам.долларт хүрчээ. 

- Францын “LVMH” компанийн Ерөнхий захирал Бернар Арногийн хөрөнгө 94.1 тэрбум ам.доллар,

- “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффетын хөрөнгө тус бүр 69.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх