etoim.mn
photos/5e90a36dd5873a51a5113e25.jpg

АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давсныг “Reuters” агентлагийн мэдээллээ. 

АНУ-д тавдугаар сард өдөрт дунджаар 1400 орчим хүн халдвараар нас барсан бөгөөд дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт оргил үедээ хүрч, 2000-д хүрсэнтэй харьцуулахад буурсан байна. Тус улсад гурван сар орчмын хугацаанд “COVID-19”-өөр нас барсан хүний тоо Солонгосын дайн, Вьетнамын дайн, Ирак дахь мөргөлдөөнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давжээ.

“Reuters” агентлагийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 1.7 сая давсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өмнөд нутгийн мужуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.

АНУ-д хамгийн сүүлд 1957-1958 онд томуу өвчний улмаас хамгийн олон буюу 116 мянган хүн нас барсан байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх