etoim.mn
photos/Premier-League-Project-Restart-1287667.jpg

Премьер лигийн хувьцаа эзэмшигчид өчигдөр хуралдаж санал нэгтэйгээр контакттай бэлтгэл хийхийг зөвшөөрлөө. Энэ нь цар тахлын байдал намжих үед лигийг үргэлжлүүлэхэд нэг алхам ойртож буй хэрэг юм. 

Өөрөөр хэлбэл хэсэг хэсгээрээ бэлтгэлийн талбайдаа ээлжлэн ирж, тусдаа бэлтгэл хийж байсан тоглогчид одоо бүлгээрээ буюу бүрэлдэхүүнээрээ хамт бэлтгэлээ хийх боломжтой. Гэхдээ бэлтгэлийн талбайн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай бөгөөд тоглогч болон ажилчид долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгч буй. 

Энэхүү шийдвэрийг Их Британийн засгийн газраас мөн зөвшөөрсөн бөгөөд улирлыг хэзээ үргэлжлүүлэх тухай шийдвэр хараахан гараагүй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх