etoim.mn
photos/unnamedvglglm;eyuky.jpg

Солонгосын алдарт жүжигчин И Дун Гон өөрийн эхнэр Жу Юн Хи нар гэр бүлээ цуцлуулжээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар хосуудын харилцаа сүүлийн үед таарамжгүй байсан бөгөөд хамт байх боломжгүй гээн шийдвэрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргажээ. Шүүхийн шийдвэрээр жүжигчин Жу Юн Хи охиноо өөр дээрээ авсан бөгөөд жүжигчин И Дун Гон хүүхдийн тэтгэмж өгөхөөс гадна тодорхой тогтоосон хугацаа заалгүйгээр охинтойгоо уулзаж болох юм байна. 

Хосууд "Оёдлын газрын боловсон эрчүүд" кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ сэтгэлтэй болсон бөгөөд удалгүй жүжигчин  Жу Юн Хиг бие давхар болсон хэмээн мэдэгдэж байсан юм. Тэд 2017 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны есдүгээр сард гэр бүлийн хүрээнд даруухан хуримлаж удалгүй охинтой болжээ. 

Анх жүжигчин хосуудын салж байгаа талаарх мэдээллийг Dispatch олон нийтэд мэдээлсэн бөгөөд тус мэдээг цацагдсан даруйд олон нийтийн хүлээн зөвшөөрсөн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрчээ. Ихэнх нитизүүд хосуудыг гэрлэнэ гэх мэдээг хараад гайхаж байсан.  И Дун Гон өмнөх найз охин  ЖиЁн(T-ara хамтлагийн гишүүн)-оос салаад удаагүй байхдаа гэрлэлтийн мэдээ зарласан. Тэд харин ч удчихлаа гэсэн утга бүхий сэтгэгдлүүдийг илгээсээр байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх