etoim.mn
photos/ervvl mendiin yam.png

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тахал тархаж, нийт 5,876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас бараад байна. Дэлхий даяар 24 цагийн дотор 92 мянган шинэ халдвар бүртгэгдэж, 3000 гаруй нас баралт бүртгэгдлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ-д 8371 өвчлөл шинээр бүртгэгдсэн. Буриад, Тува, Чита 51-62 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ихэнх тохиолдол Москва хотод бүртгэгдсэн учраас хатуу хөл хориог 6-р сарын 24 хүртэл сунгажээ. Ингэхдээ 1 хүн 2 өдөрт нэг удаа дэлгүүр орох зөвшөөрөл олгох юм байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ 19600 шинэ тохиодол 1400 орчим нас баралт бүртгэгдлээ. Бразил, Перу, Чили улсуудад халдвар эрчимтэй тархасан хэвээр байгаа. ОХУ-д 379 мянган тохиолдолтой болсон бөгөөд 4100 гаруй нас баралт бүртгэгдээд байгаа юм. БНСУ-д 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 55 нь дотооддын халдвар байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх