etoim.mn
photos/be0e50ad15c2440598b5d7851e03052f.webp

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шинэ, шилдэг уран бүтээлүүдээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Буллдог: Мөрдөн байцаах тасаг   ( Team Bulldog: Off-duty Investigation

Солонгосын OCN телевизийн 2020 оны цоо шинэ бүтээл болох  "Буллдог: Мөрдөн байцаах тасаг" хэмээх 12 ангит тус цувралыг зохиолч И Юү Жин бичиж ерөнхий найруулагчаар Кан Хёо Жин ажиллажээ. Харин киноны гол дүрд "Миний дүсгүй найз охин", "Бурхадтай хамт: Хоёр ертөнц" болон "38-тай өвөө" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Ча  Тэ Хюн, "Тусгай тасаг 38", "О Хэ Ён"  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин И Сан Бин, "Ноён гэрэл гэгээ", "Шулмын шүүх хурал" болон "Би робот биш" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Юүн Кюг Хо, "Муу залуус", "Ноён гэрэл гэгээ"  болон "Муу залуус" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон И Сын Хюн болон "Сүүлчийн хатан хаан", "Цэнхэр загас" болон "Удирдлага" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бидний танил болсон жүжигчин Жон Сан Хүн болон бусад жүжигчид хамтран тогложээ.

Агуулага: Гэмт хэрэг үйлддэг адгийн шаар гэсэн тодотголтой бүхий л хүмүүсийг ямар ч хамаагүй аргаар хичээдэг Жин Кан Ху мөрдөгч. Тэрээр  бие дааж л ажилладаг бөгөөд бусад мөрдөгчидтэй бараг л хамтардаггүй. Кан Ху мөрдөгч нэгэн удаа гэмт хэргийн мөрдлөг явуулдаг телевизийн шоуны найруулагч Кан Му Ёнтой ажиллахаар болдог. Кан МуЁны хариуцдаг тус нэвтрүүлэг нь илрээгүй хэргийг нэвтрүүлэхээр зорьдог бөгөөд тэд  бодсоноос ч илүү сайн хамтрагч болдог. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх