etoim.mn
photos/downloadtjoolbty;nayzgb.jpg

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 259 мянган хүн өвчилж, 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна.  Манай хөрш орон болох ОХУ-д 24 цагийн дотор 9268 хүн коронавирусийн халдвар шинээр авжээ. Манай хил олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл 29-90 шинэ тохиолдлоор нэмэгджээ. Ялангуяа Эрхүү мужид халдвар идэвхитэй байна. 

Манай улсад өчигдөр дөрвөн хүн шинээр ажиглалтад орсон бол 39 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байгаа бөгөөд тэдгээрээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Харин 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, иргэдээс коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан. Мөн ихэнх дуудлага нь амралтын газруудад иргэд амны хаалт зүүхгүй байгаагаас гадна нэг дор олноор цугларч байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг зайлшгүй дагах хэрэгтэй байна” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх