etoim.mn
photos/derek-chauvins-mugshot-embed.jpg

Тавдугаар сарын 29-нд гэм зэмгүй байсан хар арьст залуугийн амь насыг санаатайгаар хохироосон гэх  цагдаагын алба хаагчийг хамтрагчийнх нь хамт баривчилсан талаар дэлхийн өнцөг булан бүр дэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэж байна. 

олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл бас эсэргүүцэл дагуулсан хэргийн эзнийг   Миннесота мужийн хорих ангид албан ёсоор шилжүүлжээ. Үүний өмнө түүнийг ажилаас нь чөлөөлж цолыг нь хураасан бөгөөд энэ нь түүнд хуулийн хариуцлага тэгш онооход түлхэц болно гэж үзсэн байна.

Харин "Би амьсгалж чадахгүй байна" хэмээн шударга ёсны тэмцэл хийж байсан иргэд энэхүү шийдвэрт ихэд талархаж байгаа төдийгүй тэдний эгнээнд алдартнууд ч багтжээ.

Тухайлбал: Алдарт сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймс, Ардчилсан Ерөнхийлөгчөөр нэр дэвшсэн Жо Байден, Зое Кравиц, Ева Лонгориа, Жейми Ли Кертис, Мадонна, Пенелопа Круз, Карди Б, Фаррелл Уильямс, Т.И., Халле Берри болон Жессика Альба нар энэхүү шийдвэрт талархан өөрсдийн цахим хуудсанд тус мэдээллээс хэсэгчлэн байрлуулжээ. 

Эх сурвалж: Hollywoodlife.com

BBC.com

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[107.77.92.99]

2020-06-02 16:12:36

5 sariin25 nd bolson ymsan