Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1408430474_chuulgan(1)(1).jpg

УИХ-ын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах болон Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн.

Улмаар УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо болон АН, МАН-ын бүлгийг байгуулж бүрэлдэхүүнийг баталсан юм.

Үүний дараа парламентад суудалтай намуудаас сонгогдсон УИХ-ын дэд дарга нарыг танилцуулж, тэднийг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Гишүүд тэднийг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг  баталсан юм. 

Т.Аюурсайханы товч намтар: 

Төгссөн сургууль, мэргэжил:

- 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

- 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч

- 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр

- 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур

- 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

- 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал

- 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

- 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

- 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

- 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга

- 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга

- 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

- 2015 онд Онцгой байдлын төлөө медаль

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос, Турк, Япон

С.Одонтуяагийн товч намтар: 

Төгссөн сургууль, мэргэжил:

- 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль

- 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр

- 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр

- 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

- 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн

- 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал

- 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн

- 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх

- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга

- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

- Эрүүл мэндийн тэргүүний ажилтан

- Сангийн яамны тэргүүний ажилтан

- ХАХНХ-ын тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодыг баталсан бөгөөд УИХ-ын дэд дарга нарыг сонголоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх