Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/leon-the-professional-1108x0-c-default.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Алуурчин Леон ( Leon: The Professional 

Анх Их Британид “Leon”, АНУ-д “The Professional” нэрээр гарч байсан “Алуурчин Леон” кино англи хэлээр хийгдсэн Франц кино бөгөөд 1994 онд үзэгчдийн хүртээл болж байжээ. Алдарт найруулагч Люк Пессоны сор бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох тус кинонд Францын хамгийн алдартай жүжигчдийн нэг Жан Рено, Гэри Олдман болон тухайн үед кино ертөнцөд хөл тавьж байсан Натали Портман нар тоглосон юм. Уг кино бокс оффисоос 46.1 сая ам.долларын ашиг олж тухайн үедээ ихээхэн шуугиан тариад байжээ.

Агуулага: Хэдийгээр эгэл бус харилцаатай ч элэг бүтэн амьдрах Матилда охиныг дэлгүү яваад ирэх хооронд гэр бүлийнхэн нь бсдын гарт амиа алдсан байдаг. Гэр бзлийнхнийгээ үхсэн байхыг харсан Матилда охин амьд үлдэхийн тулд хөрш айлын хаалгыг тогшдог. Харин тэр хаалганы цаана авсан ажлаа төгс төгөлдөр хийж гүйцэтгэдэг захиалгын алуурчин Леон амьдардаг. Леон болсон процессийг мэдэх бөгөөд удаан бодсоны эцэст охинд хаалгаа нээж өгдөг. Энэ мөчөөс л тэр хоёрын цаашдын харилцаа улам гүнзгийрч, юу ч үгүй байсан Леонд хайрлан халамжлах хүнтэй болдог бол Матилда охин амьдралын жинхэнэ мөн чанарыг ойлгож байгааг гайхамшигтай уран дүрслэлээр харуулах болно. 

үргэлжлэх хугацаа: 110 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх