Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Handcuffs-woman-1.jpg

Цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмээс болж ахуйн хүрээнд архидан согтуурах явдал нэмэгдэх болсон. Улмаар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ санаатай болон санамсаргүй байдлаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гэмтээх болон амь насанд нь хүрэх тохиолдол олон гарсаар байна.

Мөн баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан иргэд архидан согтуурч аливаа гэмт хэрэгт холбогдсоор байгааг албанаас анхааруулж байна.

Энэ сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт хүн хутгалуулсан хэмээх дуудлага мэдээлэ цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэгэн гэр бүлийн хоёр ахуйн хүрээнд архидан согтуурчээ. Урьдчилсан байдлаар эхнэр болох сэжигтэн  А /эмэгтэй, 42 настай / гэгч нь өөрийн нөхөр болох Б / 50 настай /-н цээж болон хэвлийн тус газарт хутгалан амь насыг нь хохироосон байж болзошгүй байгаа аж.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх