Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gbdgvtlbgg hfvom.jpg

Өнөөдөр ЭМЯ-ны коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэн эсэх болон тусгаарлалтанд байгаа иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Наймдугаар сарын 06-ны  өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 261 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулъя. 2020 оны наймдугаар  сарын 6-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний сорьц, Тусгаарлалтанд байгаа 52 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан сорьц, идэвхитэй тандалтын зорилгоор 7 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрсэн. Одоо 33 хүн хяналт эмчилгээнд байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, хүндэвтэр 2 байна. Эдгэрээр гарсан иргэдээс 47 нь сувилалд, гэрийн ажиглалтанд байгаа бол ажиглалт тандалтын хугацаа дууссан 183 хүн байна. Халдвартын клиникэд тусгаарлалтад байгаа нэг иргэний биеийн байдал маш муу эрчимт эмчилгээний тасагт байна" гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх