Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/64ca13_winterolympics_a2web3o33kse1ojnw3eq40gc8_x974.jpg

Афины олимп орчин үеийн анхны олимпын наадам байсан бөгөөд Пьер де Кубертен санаачилсан 1894 оны Парисийн хурлаар эртний Грекийн олимп явагдаж байсан түүхт Афинд анхны олимпыг явуулахаар сонгож байжээ.

5. АНХНЫ АВАРГА

Олимпийн анхны аваргыг Короебус гэдэг. Эртний олимп зөвхөн гүйлтийн төрлөөр зохиогддог байсан бөгөөд Грекийн овог, аймгуудаас шилэгдэн ирсэн эрчүүд нэг стадий /180 метртэй тэнцэх Грекийн эртний уртыг хэмжих нэгж/ зайд уралддаг байжээ. Короебус эртний бурхдын хот гэгдэх Элис хотоос ирсэн тогооч байсан гэдэг.

4. ОРЧИН ЦАГИЙН АНХНЫ ОЛИМП

Орчин цагийн анхны олимп Грекийн нийслэл Афин хотноо 1896 онд 100 метрийн гүйлтээр эхэлсэн гэдэг. Анхны аварга нь АНУ-ын тамирчин гурвалсан харайлтын төрөлд түрүүлсэн АНУ-ын тамирчин Жеймс Брэндан Конноли байв. Энэ олимпийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны гэх тодотголтой өөр нэгэн амжилт бол ах, дүү хоёр алтан медаль хүртсэн явдал байлаа. АНУ-ын тамирчид болох Жон ба Самнер Пейн нар цэргийн гар буу болон энгийн гар бууны төрөлд түрүүлжээ.

3. АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД

Парист 1900 онд болсон олимпийн наадамд анх удаа эмэгтэйчүүд өрсөлджээ. Тэр жилийн анхны эмэгтэй аварга нь талбайн теннисний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Английн тамирчин Шарлотт Купер гэгч байв. 

2. АНХНЫ “ХАР” ТАМИРЧИН

Жон Тейлор

1900 онд болсон Парисын олимпийн наадамд өөр нэгэн анхны тохиолдол бүртгэгдсэн нь анх удаа өнгөт арьст тамирчин олимпод оролцсон явдал байв. Францын тамирчин Константин Энрикез де Зубьета олимпийн өрсөлдөөнд хүч сорьсон анхны өнгөт арьст тамирчин болжээ. Гэхдээ анхны өнгөт арьст аварга найман жилийн дараа төрсөн юм. Тэр түүхийн эзэн нь АНУ-ын буухиа уралдааны тамирчин Жон Тейлор байлаа. Харин олимпийн аваргын алтан медаль хүртсэн Африк тивийн анхны төлөөлөл нь Этиопын тамирчин Абебе Акила байв. Тэрбээр Италийн Ром хотноо болсон 1960 оны зуны олимпийн марафон гүйлтийн төрөлд түрүүлжээ. Сонирхолтой нь, тэр хөл нүцгэн гүйсэн гэдэг.

1. АНХНЫ БАГИЙН СПОРТ

Бельгийн шигшээ баг

Олимпийн хөтөлбөрт багтсан анхны багийн спорт нь хөлбөмбөг байв. “Парис-1900” олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Английн шигшээ баг түрүүлсэн түүхтэй, мөнгө, хүрэл медалийг Франц ба Бельгийн баг тус тус хүртэж байжээ.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: arav.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх