Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b7a9376acd7245c3900d7102d40619df.webp

Солонгосын алдарт "Sistar" хамтлагийн гишүүн асан Хёлин хоёр дахь мини цомгоо гаргаж эргэн ирэлтээ хийхээр болж анхны тийсэр зургаа танилцуулсан байна. Гэвч энэ мэдээлэл гарсан даруйд зарим нитизүүд "Хүчирхийлэгч Хёлин эргэн ирнэ гэнэ" хэмээн ундууцаж байгаагаа илэрхийлжээ. 

Эргэн сануулахад: Өнгөрсөн жил дунд сургуульд байхдаа гурван жилийн турш Хёлинд ямар ч шалтгаангүйгээр дээрлэхүүлдэг байсан эмэгтэй олон нийтэд мэдэгдсэн юм. Улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус мэдээллийн мөрөөр хохирогчтой уулзаж болсон процессийн талаар дэлгэрэнгүйгээр олон нийтэд мэдээлж байсан. Тус мэдээлэл гарсан даруйд Хёлин хохирогчтой уулзаж уучлал гуйх болно гэсэн мэдэгдэл хийж байсан ч олон нийт түүнийг ихээр шүүмжилж байсан юм.  

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх