Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/osol jolooch emtei.PNG

Өнөөдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Зүүн салааны эцэст суудлын автомашины жолооч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож улмаар айлын гэрийг мөргөж гэртээ байсан 2-3 насны хүүхдийн 20 гаруй насны ээжийнх нь хамт гэмтээсэн талаар бид мэдээлсэн билээ. 

 Ослын улмаас  гэрт байсан 2 болон 3 настай хоёр хүүхэд, 20 гаруй настай ээжийн хамт бэртсэн байна. Хоёр настай хүүхдийн хувьд биеийн байдал хүнд байгаа бол гурван настай хүүхдийн хөл гар нь бэртэж, ээжийн хамт ГССҮТ-д хүргэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн Тоёота Вишш маркийн авто машины жолооч эмэгтэй ардаа 2-12 насны дөрвөн хүүхдээс гадна нэг эмэгтэйг тээвэрлэж явжээ. Мөн тэрээр

 " Би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй. Хоёрхон айраг л уусан. Айраг уусандаа харамсаж байна. Би айргийг архи согтууруулах ундааны зүйл гэж мэдээгүй" хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн түүнийг согтолтын хэмжээг шалгахад 1,64 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон байна.

Энэ оны долоон сарйн байдлаар ТЦА-аас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 13000 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 561 зөрчил бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 50 хүний амь нас хохирч, 89 хүн хүнд хөнгөн хэлбэрээр бэртсэн байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Tenegt

[103.212.117.219]

2020-08-08 00:40:20

Zalijin avgai bee, airag uusan geed multarna gej bodoj baidag erguu avgai

төрөө

[203.91.115.56]

2020-08-07 16:13:21

ха ха жолооч бас нэг муу заль зоиохтойгоо айраг уусан хүн 1 бүхэл 64 гардаг гэнээ