Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gkids-princess-mononoke.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Мононоке гүнж

1997 онд үзэгчдийн хүртээл болсон алдарт найруулагч Хаяао Мияазакийн шилдэг бүтээлүүдийн нэгт зүй ёсоор багтдаг Мононоке гүнж хэмээх анимэшн нь хүн, байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулж чадсанаараа олны таашаалыг ихээр хүртдэг. Мөн найруулагч Хаяао Миязаки өөрийн аниме бүтээх багийнхны хамт эртний ой мод, уул толгодоор аялаж, тэндхийн байдлыг нүдээр үзэж зургандаа буулгасан гэсэн мэдээлэл ч байдаг аж.

Үүнээс гадна тус анимэгийн ихэнх хэсгийг гараар зурсан бөгөөд цөөн хэдэн тохиолдолд компьютер график ашигласан гэдэг. Түүнчлэн Миязаки тус киног бүтээх явцад зурагдсан 144,000 зургийг нэг бүрчлэн өөрөө шалгаж, 80,000-ыг нь ахин зурсан гэдэг. Онгон дагшин байгалийн сүр хүч, уул усны эзэн савдгуудыг сэтгэлд хоногштол буулгаж чадсан “Мононокэ гүнж” бол Миязакигийн хамгийн оргил бүтээл нь гэж судлаачид үздэг аж.

Агуулга: 

Эмиши тосгон уруу Татаригами савдаг буюу Япончуудын бурхан хэмээн дээдэлдэг нэг төрлийн бодон савдаг гэнэт дайрдаг. Түүнийг Эмишигийн сүүлийн хунтайж Ашитака устгаж ард иргэдээ хамгаалж чадах боловч түүний баруун гарт нь хараал хүрдаг. Тэрээр энэхүү учир нь үл олдох хараалыг үгүй хийх арга замыг олохоор тосгоныг орхин явдаг. Учир нь тус хараал нь хүнийг маш хүчтэй болдог ч мөн эсрэгээрээ үхэлд ч хүргэдэг аюултай. Ашитака Татаригамийн биен дотроос олдсон төмөр бөмбөгийн учрыг мэдэхээр Татаригамигийн ирсэн өрнөдийг зорин аялалд гардаг бөгөөд тэнд Бурхдыг устгах хүсэлтэй Эбоши авхай болон Чонон савдгуудтай амьдардаг Момоноке гүнжтэй уулзсанаар сонирхолтой адал явдал үргэлжлэх болно.

үргэлжлэх хугацаа: 134 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.188.86]

2020-08-07 21:20:24

Bagadaa uzej bsiin bn zarim xeseg n unexeer ix taalagdsan daxij uzmeer bsn ch neriig n medexgui bsiin bayarlaa