Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/koved.PNG

Дөнгөж сая эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд "Сүүлийн нэг цаг орчмын хугацаанд цахим орчинд Өмнөговь аймагт нэг иргэн коронавирусний халдвараар нас барлаа гэсэн мэдээлэл эрчимтэй тарж байна. Бодит байдал дээр өнөөдөр Өмнөговь аймгийн Цагаан хаданд БНХАУ-руу нүүрсний тээвэр хийдэг 39 настай залуу нас барсан ийм харамсалтай хэрэг гарлаа. Тухайн хүн өдөр зүрхээр хатгаж бие тавгүйрхлээ гэж хамт ажилладаг байсан хүмүүстээ хэлж эмнэлэгийн тусламж авахаар хамт явжээ. Гэвч харамсалтай нь эмнэлэгийн тусламж авахаасаа өмнө нас баржээ. Энэ хүнд ямар нэг хэмжээгээр ил шарх сорви болон коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй.

БНХАУ-руу байнгын тээвэр хийдэг байсан учраас хоёр талын шинжилгээнд идэвхитэй ордог байсан хүн байна. Одоогийн байдлаар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн урьдчилан оношийг дэвшүүлсэн. Учир нь Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд маш халуун бөгөөд агаарын даралт өндөр байгаа. Голомтонд эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа учраас иргэд та бүхэн ямар нэг худал мэдээлэлд авталгүй байхыг та бүхэндээ ЭМЧ-аас анхааруулж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.47.29]

2020-08-07 18:14:49