Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hulmasarilgah.jpg

1. Дөнгөж саяхан муулсан хонины халуун бөөрийг сугандаа хавчуулж хоёр цаг орчим байлгаад авч хаяна. Ингэснээр хулмасны үнэр бүрмөсөн арилдаг гэдэг. Чухамдаа бөөр бол өөрөө шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн юм. Тиймээс хулмасыг арилгах байгалийн биологийн арга хэрэглүүр болох нь тодорхой байна.

2. Спирт ямар ч эвгүй үнэрийг гайхалтай арилгадаг. Өглөө хувцасаа өмсөхөөсөө өмнө бага зэрэг спирт(архи) суга руугаа цацаарай. Бүхэл өдрийн турш бактери хуримтлагдаж, эвгүй үнэр гарахаас хамгаална. 

3. Төрөлхийн бус олдмол хулмаснаас зөгийн балын тусламжтайгаар ангижирч болно. Та зөгийн балыг хоёр сугандаа түрхвэл эвгүй үнэрээсээ салах боломжтой ажээ.

4. Ямар нэг хувин, савны дотрыг өнгөлөхдөө нимбэгний шүүс ашигладаг. Мөн нимбэг нь хулмас болон өнгөр арилгах хамгийн үр дүнтэй арга гэнэ. Нэг зүсэм нимбэгийг сугандаа 15 минут байлгаад, сайтар угаагаарай. Эсвэл нимбэгний шүүсийг устай хольж сугаа тогтмол арчих нь үр дүнтэй байдаг байна. 

5. Бага зэрэг нимбэгний шүүсийг ус, алимны цуутай холиод цацаж болохуйц саванд хийгээрэй. Хувцсаа өмсөхөөсөө өмнө өглөө суга руугаа бэлтгэсэн шингэнээ цац. Хүсвэл өдрийн цагаар ч цацаж болдог байна. Уг цацлага таны суганд эвгүй үнэр үүсгэдэг нян үржихээс хамгаалдаг ажээ.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.231.3]

2020-08-08 20:15:19

eroosoo l ariun zevree sahij ugaaj archih heregtei shdee, hulmastai huvzasaa solij zeverle !!!