etoim.mn
photos/0-deportes.jpg

Токио 2020 зуны олимпын наадмын усан спортын төрлүүдийн тэмцээн зохиогдох 15 мянган хүний суудалтай усан спортын төв нээлтээ хийлээ. Нийт 542 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус төвийн барилгын ажил өнгөрсөн хоёрдугаар сард дууссан боловч цар тахлаас болж албан ёсны нээлт нь хойшлогдоод байсан юм.

 

 

Энэ жил зохион байгуулагдах байсан зуны олимп цар тахлын улмаас хойшлогдоод байсан ч тус улсын Ерөнхий сайд Шюга болон олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Мори нар  ирэх жил юу ч болж байсан хамаагүй наадмыг зохион байгуулна гэж ар араасаа мэдэгдсэн юм.

Нийт 206  орны 15 мянган орчим тамирчин 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд олимпын 50 төрөлд өрсөлдөнө. Сонирхуулахад, Олимпын түүхэнд анх дэлхийн II дайнаас болж, дараа нь дэлхийн II дайнаас болж 2 дахь удаагаа хойшлогдож байсан бол энэ жил коронавирусний халдвараас болж 3 дахь удаагаа хойшлогдоод байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: nhk.or.jp

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх