Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gbdgvtlbgg hfvom.jpg

ЭМЯ-ны 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

 

Тэрээр “Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12,116 хүнд PCR шинжилгээ хийснээс 400 гаруй нь хавьтлуудын эхний болон давтан шинжилгээ байсан бөгөөд тэдний 10 хүний сорьцод коронавиурс илэрлээ.

Архангай аймагт ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ нь өмнө батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал байсан. 

Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь мөн өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн байна. 

Мөн Сэлэнгэ болон Говьсүмбэрт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох нэг хүнээс халдвар илэрчээ. Харин Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Дотоодод бүртгэгдсэн халдварын тоон мэдээг танилцуулбал,

- Сэлэнгэд - 180

- Улаанбаатарт - 84

- Дархан-Уулд - 44

- Орхонд - 22

- Дорноговьд - 21

- Говьсүмбэрт - 4

- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 

Харин нийслэлд бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд, 

- Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хорооноос нийт 23 тохиолдол,

- Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хорооноос нийт 25 тохиолдол,

- Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хорооноос 13 тохиолдол,

- Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хорооноос нийт 12,

- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,

- Хан-Уул дүүргийн 10, 16, 21 хорооноос 9 тохиолдол,

- Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Ингээд улсын хэмжээнд халдварын 801 тохиолдол бүртгэгдсэнээс 358  нь эдгэрсэн бол 434 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 4 хүний биеийн байдал маш хүнд, 6 хүний биеийн байдал хүнд, 82 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол 342 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх