Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7e42ef3763f04726bfb732c64c06c406.jpeg

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийн нэрс урьдчилсан байдлаар тодорчээ.

Арванхоёрдугаар сарын 1

Дуучин БоА энэ өдөр өөрийн өөрийн “BETTER” хэмээх бүрэн хэмжээний цомгоор эргэн ирэхээр болжээ.

ONEUS хамтлаг энэ өдөр анхны дижитал сингл болох  “BBUSYEO”-г танилцуулахаар болсон байна. 

VANNER хамтлаг энэ өдөр өөрсдийн хоёр дахь синглээ танилцуулахаар болжээ. 

Арванхоёрдугаар сарын 4

Дуучин Кэти энэ өдөр “One Time Is Blue” хэмээх мини цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Солонгосын түүхэнд хамгийн олон гишүүнтэй гэгдэх "NCT" хамтлаг “RESONANCE” хэмээх цомогтоо багтсан дуугаа танилцуулахаар болжээ.  

Арванхоёрдугаар сарын 7

IZ*ONE хамтлаг энэ өдөр “One-reeler: Act IV” хэмээх мини цомгоороо эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна.

The Boyz хамтлаг мөн энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Арванхоёрдугаар сарын 9

2PM хамтлагийн Жун Кэй энэ өдөр “20 mins” хэмээх соло цомгоо танилцуулахаар болжээ. 

Арванхоёрдугаар сарын 10

Дуучин Чунха энэ өдөр эргэн ирэлтээ хийх бөгөөд ирэх сард  бүрэн хэмжээний цомгоо танилцуулахаар болжээ.

Дуучин Пэг еэрин “tellusboutyourself” хэмээх бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна. 

"GHOST9" хамтлаг энэ өдөр өөрсдийн анхны эргэн ирэлтээ хийхээр болжээ. Ингэхдээ тэд “PRE EPISODE 2: W.ALL” хэмээх мини цомгоо танилцуулахаар болжээ. 

Арванхоёрдугаар сарын 11

"ONEWE" хамтлаг энэ өдөр  “MEMORY: illusion” хэмээх синглээ танилцуулахаар болжээ. 

Арванхоёрдугаар сарын 14

"INFINITE" хамтлагийн гишүүн  Сонгюү энэ өдөр “INSIDE ME” хэмээх цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Түүнчлэн хэдийгээр хараахан өдрөө товлоогүй байгаа ч энэ сард эргэн ирэлтээ хийх нь батлагдсан цөөнгүй уран бүтээлчид байгаа юм. Тодруулбал, Кпопын хоёрдугаар үеийн төлөөлөл болох "Super Junior" энэ сард өөрсдийн 10 дахь бүрэн хэмжээний цомог болох “The Renaissance”-г танилцуулна хэмээн мэдэгдсэн юм. Мөн үндэсний охидын хамтлаг гэгддэг алдарт  "Girls’ Generation" хамтлагийн гишүүн ТэЁн, дуучин Пэг А Ён нар соло  эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Хамгийн сонирхолтой нь Солонгосын алдарт жүжигчин, дуучин И Сын Ги энэ сард долоо дахь бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болсон бөгөөд олон нийтийн дунд ихээхэн  хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь энэ нь түүний 5 жилийн дараах эргэн ирэлт бөгөөд тэрээр цөөн боловч чанартай уран бүтээл гаргадаг авьяаслаг уран бүтээлч юм.

Тэдний эргэн ирэлтийн өдөр батлагдсан тохиолдолд бид эргэн мэдээлэх болно. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх