Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kdfjgskldfghsdkjghslklsfhdkjsd.PNG

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад оршин сууж буй гадаадын иргэд оршин суух хугацаагаа сунгах ажлаар төрийн байгууллагыг зорих хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим төрлийн оршин суух зөвшөөрлийг 3 сараар сунгах болсноо мэдэгджээ. 

Тус зохицуулалтаар БНСУ-д хууль ёсны дагуу оршин суугаа гадаад иргэдийн /гадаад иргэний оршин суух үнэмлэхтэй иргэд/ оршин суух хугацааг 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгана. 

Оршин суугаа хаяггүй, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд уг сунгалтад хамрагдахгүй. Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдын Е-9, далайн хөлөг онгоцны ажилчны Е-10, зочин ажилтны Н-2, бусад ангилалын G-1 визийн ангилал бүхий иргэд хамрагдахгүй. 

Харин Солонгос улсын иргэнтэй гэр бүл бологчийн эцэг эхэд хамаарах F-1-5 визийг хуульд заасан боломжит хугацаагаар сунгах аж. Мөн одоогийн байдлаар виз сунгуулах хүсэлтээ биеэр болон онлайнаар гарган, хүсэлт нь хянагдаж буй иргэд хамаарахгүй. 

Тодорхой мэдээллийг www.hikorea.go.kr цахим хуудсанд оруулах бөгөөд холбогдох асуултаа БНСУ-ын Гадаад иргэн харьяатын газар/Иммигрэйшн/-ын 1345 утсанд холбогдон тодруулах боломжтой. 

 

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх